Газрын харилцааны чиглэлээрх төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор өөрсдийн хөрөнгөөр “Киоск” машиныг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын баталсан стандартын дагуу БНХАУ-д үйлдвэрлэгдсэн болно. Газрын харилцааны Киоск машин нь иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудад нийт 70 орчим төрлийн үйлчилгээ үзүүлэх боломжтой ба 52 төрлийн өргөдлийг цахимаар өгөх, 12 төрлийн газартай холбоотой мэдээллийг хэвлэх, мөн Цахим хүсэлт, өргөдлөө шалгах, цахим гэрээ, гэрчилгээ үүсгэх, газрын төлбөр шалгах, газрын төлбөрөө QPAY-ээр төлөх зэрэг үйлчилгээнүүдтэй болно. Хэрэглэгч үйлчилгээг өөрийн регистрийн дугаар болон системд бүртгэлтэй утасны дугаараа ашиглан нэвтэрч, үйлчилгээ авах боломжтой.
Read MoreGIS, зайнаас тандан судлалын технологи, газрын харилцаатай холбоотой судалгаа, ТЭЗҮ боловсруулалт, журам, заавар, бодлогын баримт бичиг боловсруулах үйлчилгээ
Манай компани хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн бүх төрлийн мэдээллийн системийн хөгжүүлэлтийн ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ. Одоогийн байдлаар www.egazar.gov.mn, www.mle.mn, www.gazar-surgalt.com, www.ub-office.mn, киоск систем зэрэг 10 гаруй төрлийн веб систем болон 3-н гар утасны апп хөгжүүлэлт дээр ажиллаж байна.
Веб болон гар утасны апп бүхий түрээсийн талбайн бүртгэл, менежментийн цогц систем. Энэхүү системээр түрээслэгчийн бүртгэл, талбайн бүртгэл, түрээсийн гэрээ байгуулах, талбай хүлээлцэх акт, 360 зураг, цахим нэхэмжлэх, төлбөрийн мэдээ, 3D түрээсийн талбай, барилгын зураглал, 30 гаруй төрлийн статистик бүхий хянах самбар бүхий ҮХХ болон түрээсийн талбайн үйл ажиллагаагаа удирдах боломжтой.
Газрын харилцааны цахим үйлчилгээнд зориулсан Киоск машиныг холбогдох стандартын дагуу БНХАУ-аас оруулж ирж, хэрэглэгчид хүргэх үйлчилгээ үзүүлж байна.
Хэнтий, Сүхбаатар, Дундговь, Баян-Өлгий, Завхан, Увс, Орхон, Ховд болон Налайх дүүрэгт Газрын харилцааны талаарх бүтээгдэхүүн, үйлчилгээ авах киоск машиныг
Газрын харилцааны цахим үйлчилгээний Киоск машиныг 2022 оны 10-р сарын 14-нд хүлээлгэн өгсөн.
Газрын харилцааны цахим үйлчилгээний Киоск машиныг БНХАУ-ийн гэрээтэй үйлдвэрт үйлдвэрлүүлж, Дундговь аймгийн ГХБХБГ-т 2022 оны 11-р сарын 15-нд хүлээлгэн өглөө.
Газрын харилцааны цахим үйлчилгээний Киоск машиныг БНХАУ-ийн гэрээтэй үйлдвэрт үйлдвэрлүүлж, Хэнтий аймгийн ГХБХБГ-т 2022 оны 11-р сарын 10-нд хүлээлгэн өглөө.
Завхан аймгийн ГХБХБГ-т Газрын харилцааны цахим үйлчилгээний Киоск машиныг нийлүүлэх гэрээ байгууллагдлаа. Үйлдвэрлэлийн ажил БНХАУ-д эхлүүлэхээр захиалгаа өгөв.