Манай компани Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын захиалгаар “Тусгай хамгаалалттай газар нутгийн газар зохион байгуулалтын төлөвлөлтийг боловсруулах, биологийн олон янз байдлын хамгаалалттай холбоотой мэдээллийг бүртгэх, нээлттэй болгох” хөгжүүлэлтийг Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем /www.egazar.mn/-д хийж гүйцэтгэсэн.
Энэхүү ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа 38 тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны нийт 115 албан хаагчийг хамруулсан цахим сургалтыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал төсөлтэй хамтран зохион байгууллаа.
Энэхүү систем хэрэглээнд нэвтэрснээр уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын хамгаалалттай холбоотой мэдээллийг харгалзах, тусгай хамгаалалттай газар нутгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих, иргэд олон нийтэд нээлттэй хялбар байдлаар хүргэх боломжийг бүрдүүлж байна.