Манай компани Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын захиалгаар “ГАЗРЫН ТӨЛБӨР, ҮНЭЛГЭЭ БОЛОН ГАЗРЫН ТӨЛБӨР ТАТВАРЫН ЦАХИМ СИСТЕМИЙН ХӨГЖҮҮЛЭЛТ ХИЙХ) гэрээт ажлыг хийж гүйцэтгэлээ. Газрын үнэлгээний цахим систем, Газрын төлбөр татварын цахим системд холбогдох нэмэлт хөгжүүлэлтийг хийж, газрын үнэлгээ, дуудлага худалдааны үнэ, дуудлага худалдааны анхны үнийн мэдээлэл боловсруулах, нөхөн олговор тооцоолох, төлбөр татварыг ногдуулах, нэхэмжлэх үүсгэх, төлөлт шалгах үйл ажиллагааг боловсронгуй болгох үйл ажиллагааг бүрэн цахимжуулах ажлыг хийж гүйцэтгээд байна. Мөн энэхүү систем хөгжүүлэлттэй холбоотой Газрын төлбөр татварын систем болон Газрын үнэлгээний цахим системд ажиллах 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтнүүдэд системийн нэмэлт хөгжүүлэлтийн хүрээнд хийгдсэн ажлын дагуу системд хэрхэн ажиллах талаар сургалт зохион байгууллаа. Энэхүү сургалтад Газрын төлбөр татварын систем болон Газрын үнэлгээний цахим системээр дуудлага худалдааны үнэ, дуудлага худалдааны анхны үнийн мэдээлэл боловсруулах нөхөн олговор тооцоолох, төлбөр татварыг ногдуулах, төлбөрийн нэхэмжлэл үүсгэж төлөлт шалгах үйл ажиллагааг хэрхэн хийх талаарх практикт суурилсан сургалтыг амжилттай зохион байгууллаа