ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАРТ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛЛАА

 Манай компанийн хамтран ажиллагч Synspective Inc компанийн Сингапур дахь салбарын Ерөнхий менежер Винсент Кесслер болон Эрхэт-Инноваци компанийн захирал Б.Галмандах нар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах уулзалт хийлээ.  

Уулзалтад Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын Орон зайн мэдээллийн технологийн газар, Кадастрын хэлтэс, Мэдээлэл технологийн хэлтсийн төлөөллүүд оролцлоо. Манай бүтээгдэхүүн үйлчилгээг газар ашиглалт болон бэлчээрийн газрын мониторингийн чиглэлээр ашиглах боломжтой талаар харилцан ярилцсан бөгөөд цаашид энэ чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.