Disaster Damage Assessment (DDA) систем

Disaster Damage Assessment (DDA) системийн хувьд Төрөл бүрийн байгалийн гамшгийн учирсан хохирол, өөрчлөлтийг шинжлэх чадвартай SAR хиймэл дагуулын зураг нь гамшигт үзэгдлийн өмнө болон дараа нь өргөн талбайн хохирлын зэргийг үнэлж, хэмжих боломжтой. SAR хиймэл дагуулын гол онцлогуудын нэг нь үүлний дундуур ажиглаж, шөнийн болон цаг агаарын таагүй нөхцөлд нэвтэрч чаддаг. SAR дүрсний шинжилгээний тусламжтайгаар хүмүүсийг газар дээр нь явуулахад хүндрэлтэй алслагдсан газруудад ч хохирлыг хурдан үнэлэх боломжтой. Энэ нь өргөн хүрээг хамарсан гамшгийн нөхцөл байдлыг илрүүлэх, ойлгох, холбогдох талуудтай шуурхай мэдээлэл солилцох чадвартай тул нөхцөл байдлын талаар үнэн зөв ойлголттой болох, анхны хариу арга хэмжээг хөнгөвчлөх шийдэл юм.

     Энэхүү системийг манай орны хувьд зуд, гал түймэр, барилгын нуралт зэрэг гамшгийн үед ашиглах боломжтой.