Forest Inventory Management (FIM) систем

Forest Inventory Management (FIM) систем нь дэлхий нийтийн хувьд нүүрс төрөгчгийн хийг бууруулахад ойг хамгаалах нь хамгийн чухал асуудлын нэг болоод байна. Дэлхий дээр 4 тэрбум гаруй га талбай ой модоор бүрхэгдсэн байдаг бөгөөд нийт хуурай газрын 30 орчим хувийг эзэлдэг. Дэлхийн бүх газар нутагт хүрч ойг хамгаалах нь боломжгүй байдаг тул хяналтгүй үлдсэн олон ой мод бүхий газар нутаг орхигдсон хэвээр байдаг. Бидний санал болгож буй FIM системийн тусламжтайгаар модны өндрийн тооцоо, биомассын тооцоо, ойн ангилал, мод бэлтгэл, CO2 шингээлт, тогтмол хэмжээний тооцоо зэрэг төрөл бүрийн ажиглалтын мэдээллийг алсаас хийж, ойн ургалтыг хамгаалалт, менежментийн илүү үр дүнтэй болгох, зардлыг олон дахин бууруулах боломжтой юм.

FIM систем нь SAR хиймэл дагуулын зураг болон хиймэл оюун ухаанд суурилсан 24 цаг тутамд өгөгдлийг шинэчлэх гаргах боломжтой юм.

Энэхүү систем манай орны хувьд яг цагаа олсон технологи бөгөөд тэрбум мод тарих талбайг төлөвлөх, тарих, тооллого явуулах, ургалтад хяналт тавих, ойн менежмент хийх, нүүрстөрөгчийн кредитийн CO2 шингээлтийг тооцоолох, тэрбум мод үндэсний хөдөлгөөн, санаачлагыг илүү үр дүнтэй болгох ач холбогдолтой юм.