

Монгол орны өнцөг, булан бүрт 24 цагийн давтамжтай, 1м-ийн нарийвчлалтай SAR хиймэл дагуулын зургийн албан ёсны эрхтэйгээр нийлүүлж байна. SAR хиймэл дагуулын зураг нь радарын технологид суурилсан бөгөөд өдөр шөнийн аль ч үед болон үүлтэй зэрэг нөхцөл байдалд сайн чанартай, өндөр нарийвчлалтай зураг авдгаараа давуу талтай юм. Энэхүү төрлийн хиймэл дагуулын зураг нь уул уурхай, хот төлөвлөлт, газар зохион байгуулалт, дэд бүтэц, зам, шугам сүлжээ, үер болон гамшгийн эрсдэл, гамшгийн хохирол тооцох зэрэг олон үйл ажиллагаанд ашиглагддаг ба манай компани SAR хиймэл дагуулын зурагт суурилсан 5-н төрлийн 1. Land Displacement Monitoring (LDM) Flood Damage Assessment (FDA) Disaster Damage Assessment (DDA) Offshore Wind and Wave (OWW) Forest Inventory Management (FIM) программ хангамжийг албан ёсны эрхтэйгээр хэрэглэгчийн хэрэгцээ, зорилгод нийцүүлэн үйл ажиллагаанд нэвтрүүлэх, хэвийн үйл ажиллагааг ханган ажиллах үйлчилгээг үзүүлж байна
Манай компани нь Оптикын хиймэл дагуулын зургийг захиалагчдын шаардлагад нийцүүлэн хамгийн хямдаар санал болгож байна. Уул уурхай, газар тариалан, хөдөө аж ахуй, гамшиг осол, хот төлөвлөлт, газар зохион байгуулалт, газрын тооллого, кадастр, эрхийн бүртгэл, судалгаа шинжилгээний ажилд тань өндөр нарийвчлалын хиймэл дагуулын зураг шаардлагатай бол бидэнтэй холбоо барина уу.
Манай компани хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн газар зүйн мэдээллийн систем, орон зайн өгөгдөлд суурилсан программ хангамжийн хөгжүүлэлтийн ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ. Одоогийн байдлаар www.egazar.gov.mn, www.mle.mn, www.gazar-surgalt.com, www.ub-office.mn, киоск, www.water.mn, www.ehurungu.mn зэрэг 10 гаруй төрлийн веб систем болон 6-н гар утасны апп хөгжүүлэлт хийж,өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг ханган ажиллаж байна.
Газрын харилцааны цахим үйлчилгээнд зориулсан Киоск төхөөрөмжийг холбогдох стандартын дагуу үйлдвэрлэж, нийлүүлж, үйлчилгээ үзүүлэх програм хангамжийг хөгжүүлж, өдөр тутмын найдвартай хэвийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна.
GIS, зайнаас тандан судлалын технологи, орон зайн мэдээллийн тенхнологийг шийдэл, газрын харилцаатай холбоотой судалгаа, ТЭЗҮ боловсруулалт, журам, заавар, бодлогын баримт бичиг боловсруулах үйлчилгээг хэрэглэгчийн шаардлагад нийцүүлэн үзүүлж байна
Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн нэгдсэн систем ба үл хөдлөх хөрөнгө худалдах, түрээслэх, түүнийг зуучлах, мэдээ, мэдээлэл, судалгаа болон оролцогч талуудын талаарх цогц мэдээлэл авах боломжтой систем юм.
2026 оны байдлаар Налайх дүүрэг, Булган, Увс, Хэнтий, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Ховд, Говь-Алтай, Завхан, Хэнтий, Орхон, Сэлэнгэ аймгуудад Газрын харилцааны цахим үйлчилгээ үзүүлэх киоск төхөөрөмжийг нийлүүлж, хэвийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна.
Нийт 199,779 үйлчилгээ киоск төхөөрөмжөөр үзүүлсэн байна. Нэгж талбарын тодорхойлолт, Кадастрын зураг хэвлэх үйлчилгээнүүдийг иргэд ихэвчлэн авч байна. Мөн Цахим хүсэлт гаргах, Хүсэлт шалгах, Өргөдөл шалгах, Гэрээний мэдээлэл харах үйлчилгээнүүд киоск төхөөрөмжөөр түгээмэл авдагн байна.
Хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлага, санал хүсэлтэд үндэслэн киоск төхөөрөмжийн програм хангамжийн гурав дахь удаагийн шинэчлэл хийгдэж байна. Энэ удаагийн шинэчлэлаар програмын дизайн болон технологи, цахим хүсэлт, төлбөр тооцоо, мөн emongolia-ийн үйлчилгээнүүдийг оруулах ажиллаж байна.