
Эрхэт Киоскийн системийн бүрэн шинэчлэл хийгдлээ.
Ерөнхий сайжруулалт
1. Системийн хэрэглэгчийн интерфэйсийг шинэчилж, хэрэглэгчдэд илүү ойлгомжтой, ашиглахад хялбар байдлаар дизайныг сайжруулсан.
2. Системийн ажиллагааны гүйцэтгэлийг оновчлон сайжруулж, өмнөх хувилбартай харьцуулахад хурдыг 2 дахин нэмэгдүүлсэн.
3. Киоск төхөөрөмжөөр дамжуулан үйлчилгээ авах үйл явцыг нэг стандартад оруулж, шат дамжлагыг жигд, ойлгомжтой болгосон.
Нэмэгдсэн үйлчилгээ
1. Газрын үйлчилгээтэй холбоотой 20 төрлийн цахим хүсэлт илгээх боломжийг системд шинээр нэвтрүүлсэн.
2. Илгээсэн 20 төрлийн газрын цахим хүсэлтийн шийдвэрлэлтийн явцыг онлайнаар хянах боломж бүрдсэн.
3. Үйлчилгээ авах явцад гэрээний нөхцөлийг цахимаар хүлээн зөвшөөрөх үйлчилгээ нэмэгдсэн.
4. Бичиг баримтыг системээс шууд хэвлэн авах боломжийг бүрдүүлсэн.