1 min read
Сэлэнгэ аймгийн төв болон Ерөө суманд киоск төхөөрөмж хүлээлгэн өглөө


Киоск төхөөрөмжөөр дамжуулан газрын харилцаатай холбоотой 21 төрлийн үйлчилгээг цахимаар, мөн кадастрын зураг, гэрчилгээ, тодорхойлолт зэрэг 14 төрлийн лавлагааг шууд хэвлэн авах боломжтой боллоо.

Европын холбооны санхүүжилттэй “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” /STREAM+/ төслийн захаилгаар киоск төхөөрөмжийг хийж, хүлээлгэн өгөв.