1 min read
“ArcGIS-д суурилсан газарзүйн мэдээллийн системийг PostGIS технологид шилжүүлэх” ажлыг хийж гүйцэтгэлээ.


Ус сувгийн удирдах газрын захиалгаар “ArcGIS-д суурилсан газарзүйн мэдээллийн системийг PostGIS технологид шилжүүлэх” ажлыг хийж гүйцэтгэлээ. Тус ажлын хүрээнд 5 чиглэл бүхий 31 бүрдэл хөгжүүлэлтийн ажил гүйцэтгэв. Үүнд: 1.PostGIS/PostgreSQL системд хөрвүүлэх, 2. WebGIS интерфейс хөгжүүлэх (GeoServer, QGIS Server), 3. Гар утасны апликейшн хөгжүүлэх, 4. Бүртгэлийн Log-г сайжруулах, 5. Сургалт, дэмжлэг үзүүллээ. Мөн энэхүү ажилд Хан Хөлгөн ХХК туслан гүйцэтгэгчээр хамтран ажиллав.