
Манай компаниГазар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын захиалгаар “Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийн өгөгдлийн санг шинэчлэн зохион байгуулах, бие даасан байдалд шилжүүлэх ажил” ажлыг хийж гүйцэтгэлээ.
Тус ажлын хүрээнд Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд сүүлийн арван жилд хийгдээгүй томоохон шинэчлэл хийгдсэн. Тухайлбал,
1. Шинээр худалдан авсан 10 ширхэг сервер, 2 ширхэг сүлжээний свич болон бусад холбогдох сүлжээний тоног төхөөрөмжийн техникийн шийдэл гаргаж, суурилуулалт, тохиргоо, холболтын ажил,
2. Систем, өгөгдлийн сан, серверийн найдвартай ажиллагааг хангах OpenStack-д суурилсан системийн орчны бүрэн шинэчлэл,
3. Өгөгдлийн санг биеэ даасан байдлыг бэхжүүлэх зорилгоор PostgreSQL 17.5 хувилбарт шинэчлэх, өгөгдлийн санг хуваах, эрх, үүргийг шинэчлэн зохион байгуулах,
4. Core систем, eGazar, Geoware, GeoServer, QGIS-ийн фреймворк шинэчлэлийг 2016 оноос 2025 оны хувилбарт бүрэн шинэчлэн ахиулах,
5. Системийн бие даасан байдлыг бүрдүүлэх зорилгоор Core систем буюу Газрын удирдлагын нэгдсэн цахим системд хамаарах эх кодыг 7 тусдаа дэд систем болгон хуваах, мөн өгөгдлийн санд холбох, турших,
6. Шинэ систем орчинд хуучин системийг нүүлгэх, турших, нэвтрүүлэх ажлыг хийж гүйцэтгэлээ.
7. Түүнчлэн, системийг хэвийн, найдвартай болгох, хурдыг нэмэгдүүлэх зорилгоор системийг ачаалуулдаг алдаатай query, кодуудад засвар, сайжруулалтуудыг хийлээ.
Дээрх ажлын үр дүнд зөвхөн системийн хурдны хувьд дунджаар 2-3 дахин нэмэгдсэн ба албан хаагчдын бүтээмж нэмэгдэх, иргэдэд түргэн, шуурхай үйлчилгээ үзүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлээд байна.