1 min read
ФРАНЦ УЛСЫН IGN FI БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР САНАЛ СОЛИЛЦОВ

Манай компани нь Франц Улсад төвтэй IGN FI байгууллагын хамтын ажиллагаатай бөгөөд Монгол улсад төлөөлөн ажиллаж байна.

Тус байгууллагын Азийн бүсийн Захирал Флориан Декейн Монгол улсад 6-р сарын 07-10 өдрүүдэд ажиллаа. 

IGN FI нь 40 гаруй жилийн туршлагатай, дэлхийн 100 гаруй улс оронд үйл ажиллагаа явуулдаг олон улсын мэргэжлийн байгууллага бөгөөд газар ашиглалтын төлөвлөлт, аж үйлдвэр, ойн аж ахуй, газрын удирдлага, цаг уур, хүрээлэн буй орчны эрсдэл, батлан хамгаалах, хил хязгаар болон геомэдээллийн чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг улсын байгууллага юм.

Цаашид Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газартай “Зайнаас тандан судлалд суурилсан газрын мониторингийн тогтолцоог бэхжүүлэх, техникийн дэмжлэг үзүүлэх” төслийг хэрэгжүүлэхээр эхний байдлаар тохиролцсон ба холбогдох талуудтай уулзалтуудыг зохион байгуулж, хамран ажиллаа.