
1. 3D GIS шийдэл Энэхүү шийдлийн хүрээнд манай компани өөрсдийн кодчиллын GIS 3D санг хөгжүүлэн нэвтрүүлсэн. Тус шийдэл ҮХХ-ийн бүртгэл, эрхийн бүртгэл, кадастрын бүртгэл, ҮХХ-ийн даатлгал, үнэлгээ зэрэгт илүү тохиромжтой бөгөөд өртөг харьцангуй бага шийдэл юм.
2. 3D GeoBIM шийдэл
GeoBIM гэдэг нь GIS (Газарзүйн мэдээллийн систем) мэдээлэл болон BIM (Барилгын мэдээллийн загварчлал) өгөгдлийн хоёр системийн нэгтгэсэн шийдэл юм. GeoBIM нь BIM төрлийн local координатын систем дээр өгөгдлийг GIS орчин руу хөрвүүлж дэлхийн байрлал, өндрийн нэгдсэн тогтолцоонд харуулах, ашиглах, зохион байгуулах, хэрэглээ болгох боломжийг олгодог. Мөн BIM төрлийн өгөгдлийн сангийн бүтэц нь өнгийн GIS төрлийн өгөгдлийн сангийн бүтцээс илүү нарийн төвөгтэй байдаг. Мөн түүнийг веб орчин харуулах технологийн шийдэл энгийн WebGIS технологийн илүү нарийн байдаг. GIS болон BIM төрлийн технологийн нэгтгэн ашиглах боломжийг бүрдүүлснээр өндөр хөгжилтэй орнуудад ашигладаг Digital Twin, Хот, бүс нутгийн түвшний (macro) болон Барилга, объектын түвшний (micro) мэдээллийг нэг дор харах, алсаас удирдах, зохион байгуулах боломжтой болдог. 3D GeoBIM шийдэл өртөг илүү өндөртэй ба BIM боловрсуулах, GeoBIM хөрвүүлэх, Өгөгдлийн сан руу хөрвүүлэх, хадгалах, Веб орчин харуулахад техник ажиллагаа болон тоног төхөөрөмжийн хүчин чадал илүү шаарддаг болно.