SAR ХИЙМЭЛ ДАГУУЛЫН ЗУРАГ БОЛОН ХИЙМЭЛ ДАГУУЛЫН ЗУРАГТ СУУРИЛСАН ПРОГРАММ ХАНГАМЖ НИЙЛҮҮЛЭХ ЯПОН УЛСЫН SYSNPECTIVE КОМПАНИЙН АЛБАН ЁСНЫ ДИСТЕРБЮТЕР БОЛЛОО

Манай компани нь Synthetic aperture radar /SAR/ хиймэл дагуулын зураг нийлүүлэх, боловсруулах, хиймэл дагуулын зурагт суурилсан шийдэл бүхий системүүдийг хөгжүүлж байгаа Synspective компанитай хамтын ажиллагаа эхлүүлэн, Монгол улс дахь албан ёсны дистербютер боллоо. Synspective Inc компани нь 2018 онд байгуулагдсан Япон улсын компани юм. Хэдийгээр харьцангуй залуу компани хэдий ч Япон улсын Сансар судлалын агентлаг /JAXA/ хамтран SAR хиймэл дагуулуудыг хөөргөсөн бөгөөд судалгаа, хөгжлийн төвийг хамтран бий болгохын зэрэгцээ аль хэдийн 29 улсад үйл ажиллагаагаа явуулж байна. Дэлхийн нийтийн хэмжээнд хиймэл дагуулын зурагт суурилсан мэдээлэл бүрдүүлэх энэхүү мэдээллийг ашиглан тодорхой шийдлүүдийг бий болгож шийдвэр гаргагчдыг бодит мэдээллээр хангах үндсэн зорилготой. SAR хиймэл дагуулын зураг нь радарын технологид суурилсан бөгөөд шөнө болон үүлтэй зэрэг нөхцөл байдалд сайн чанартай, өндөр нарийвчлалтай зураг авдгаараа офтик хиймэл дагуулаас давуу талтай юм. Энэхүү хиймэл дагуулын зурагт суурилсан шийдэл бүхий 5 төрлийн системийг хөгжүүлэн санал болгож байна. Үүнд: