GIS, зайнаас тандан судлалын технологи, газрын харилцаатай холбоотой судалгаа, ТЭЗҮ боловсруулалт, журам, заавар, бодлогын баримт бичиг боловсруулах үйлчилгээ
Манай компани хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн бүх төрлийн мэдээллийн системийн хөгжүүлэлтийн ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ. Одоогийн байдлаар www.egazar.gov.mn, www.mle.mn, www.gazar-surgalt.com, www.ub-office.mn, киоск систем зэрэг 10 гаруй төрлийн веб систем болон 3-н гар утасны апп хөгжүүлэлт дээр ажиллаж байна.
Веб болон гар утасны апп бүхий түрээсийн талбайн бүртгэл, менежментийн цогц систем. Энэхүү системээр түрээслэгчийн бүртгэл, талбайн бүртгэл, түрээсийн гэрээ байгуулах, талбай хүлээлцэх акт, 360 зураг, цахим нэхэмжлэх, төлбөрийн мэдээ, 3D түрээсийн талбай, барилгын зураглал, 30 гаруй төрлийн статистик бүхий хянах самбар бүхий ҮХХ болон түрээсийн талбайн үйл ажиллагаагаа удирдах боломжтой.
Газрын харилцааны цахим үйлчилгээнд зориулсан Киоск машиныг холбогдох стандартын дагуу БНХАУ-аас оруулж ирж, хэрэглэгчид хүргэх үйлчилгээ үзүүлж байна.