2003-2022 онуудад нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт газар өмчилсөн нийт 207,526 иргэн (үндсэн өмчлөгч)-ий нэгж талбарыг нийслэлийн Засаг даргын захирамжийн бүртгэл, нэгж талбарын хувийн хэрэг болон газрын кадастрын зургийн архивтай тулгалт хийж, засварлан хүлээлгэн өгөв. Ингэснээр иргэд, газар өмлөгч нар өмчийн газрын мэдээлэл баталгаажиж байгаа ба түүхчлэн харах боломжийг egazar апп болон egazar.gov.mn сайтад нэмэлт хөгжүүлэлт хийн, нээж өгөв.
Тус ажлын хүрээнд дараах ажлыг хийж гүйцэтгэлээ.