Газрын цахим систем egazar.gov.mn-д биологийн олон янз байдал болон тусгай хамгаалалттай газар нутгийн төлөвлөлтийн статистик мэдээллийг иргэд олон нийтэд нээлттэй энгийн байдлаар хүргэх систем хөгжүүлэлтийг хийж гүйцэтгэлээ

Манай компани нь Газар зохион байгуулалт геодези зураг зүйн ерөнхий газар, Байгаль орчин аялал жуулчлалын яамтай хамтарч Газрын цахим систем egazar.gov.mn-д биологийн олон янз байдлын өөрчлөлт (ховордсон амьтдын холбоос нутаг, чухал амьдрах орчин гэх мэт) хамгаалалттай холбоотой болон бусад байгалийн нөхцөл, нөөцийн зураг мэдээллийг иргэд олон нийтэд хялбар энгийн байдлаар харах боломжийг хүргэх зорилгоор динамик дашбоардыг хөгжүүлсэн.

Тусгай хамгаалалттай газар нутгийн газар зохион байгуулалтын төлөвлөлтийг системд бүртгэж бусад төлөвлөгөөний давхаргуудтай давхардуулж шалгаж нягтлах боломжийг бүрдүүллээ.

Мөн бид Монгол улсын засаг захиргааны нэгжийн хүрээнд газар зохион байгуулалтын батлагдсан болон төслийн шатны төлөвлөгөөны статистик тоон мэдээллийг шийдвэр гаргагч бодлого боловсруулагч нарт харуулах динамик дашбоардын хөгжүүлэлтийн ажлыг хийж гүйцэтгэсэн байна.