Архангай аймгийн ГХБХБГазар, Ихтамир сумын Засаг даргын тамгын газартай хамтран газрын харилцааны талаарх төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, түргэн шуурхай хүргэх зорилготой “Киоск” машиныг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас баталсан техникийн тодорхойлолтын дагуу үйлдвэрлэж, 2024 оны 01 дугаар сарын 08-ны өдөр хүлээлгэн өглөө.Газрын харилцааны үйлчилгээний Киоск машин нь иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудад газрын харилцаатай холбоотой нийт 70 орчим төрлийн үйлчилгээ үзүүлэх боломжтой ба 52 төрлийн өргөдөл, хүсэлтийг цахимаар гаргах, шийдвэрлүүлэх, 12 төрлийн мэдээлэл, лавлагаа, тодорхойлолтыг хэвлэн авах, мөн цахим хүсэлт, өргөдлийнхөө шийдвэрлэлтийн явцыг шалгах, цахим гэрээ, гэрчилгээ үүсгэх, газрын төлбөр шалгах, газрын төлбөрөө QR-аар төлөх зэрэг үйлчилгээнүүдтэй болно. Үүнд:
Хамтран ажилласан Архангай аймгийн ГХБХБГазар, Ихтамир сумын Засаг даргын тамгын газарт талархал илэрхийлье.