Agile аргачлалд суурилсан төслийн менежментийн Jira Software, Confluence, Atlas зэрэг системүүдийг нэвтрүүллээ.

Манай компани хэрэгжүүлж буй төслүүддээ Agile аргачлалд суурилсан төслийн менежментийн Jira Software, Confluence, Atlas зэрэг системүүдийг нэвтрүүллээ.

 Энэхүү төслийн менежментийн программ хангамжийг олон улсад үйл ажиллагаа явуулдаг Atlassian компани нийлүүлдэг ба дэлхий даяар 260,000 гаруй хэрэглэгч, 4.6 сая гишүүнтэй байна.Jira Software, Confluence, Atlas зэрэг төслийн менежментийн программ хангамжийг нэвтрүүлснээр Мэдээлэл технологи, систем хөгжүүлэлтийн төслүүдийн үйл ажиллагаа илүү нээлттэй болох, бичиг баримттай болох, кодчлолын стандарттай болох, компаний үйл ажиллагаа үр бүтээмжтэй болох, олон улсын түвшинд ажиллах зэрэг олон давуу талуудын бий болгож байна.

Ингэснээр захиалагч төслийн үйл ажиллагааны мэдээллийг тухай бүр авах, хяналт тавих, стандарт бүхий чанартай систем хүлээж авах боломжтой болж байна.

Манай компани харилцагч нартай технологид суурилсан нээлттэй, ил тод, олон улсын стандарт бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгож байна.